card

Бизнес процесс автоматжуулалт

Бизнес процесс автоматжуулах нь өдөр тутмын давтагддаг ажлуудыг зөв технологи шийдлийн тусламжтайгаар хялбаршуулах, системжүүлэх явдал юм. 


Та байгууллагынхаа процессыг автоматжуулснаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, аливаа зардлыг багасган, байнга давтагддаг процессыг хурдасгаж, алдаа гарахгүй ухаалгаар удирдах боломжийг танд нээх болно.  Ингэхийн тулд та нэмэлт систем худалдан авах шаардлагагүй бөгөөд зөвхөн өөрийн Office 365 PowerPlatform -ыг ашиглан автоматжуулалт хийх боломжтой юм. 

Ашиглагдах технологиуд

SharePoint

SharePoint нь байгууллага дундын дата бааз бөгөөд хувь хэрэглэгчийн OneDrive-ийн хязгаар болох 1TB –д харьяалагддаггүй.

PowerApps

PowerApps ийн тусламжтайгаар системийн ажиллах хэсэг (User Interface) буюу харагдах байдлыг хүссэн загвар хийцээрээ бүтээх боломжтой ба Low-Coding технологи ашигладагаараа давуу талтай юм.

Power Automate

Байгууллагын дотоод ажлын урсгал буюу баталгаажуулалт өгөх, төлөв өөрчлөх, мэдэгдэл ирүүлэх зэргийг энэхүү програмын тусламжтайгаар автоматжуулах бүрэн боломжтой.

PowerBi

Олон төрлийн эх сурвалжаас цуглуулсан датаг анализ хийн нэг дашбордаас хянах, түүнд суурилсан шийдвэр гаргахад туслах програм юм.

story-image

Төлбөр хүсэх систем

Төлбөр хүсэх систем нь байгууллагын төлбөр гаргах процессыг автоматжуулсан систем ба ажилтан ямар зориулалтаар хэдэн төгрөг хүссэн мэдээллийг харгалзах удирдлагууд баталгаажуулалт өгөх, цуцлах процессыг хийх, тайлан гаргах, хяналт тавих боломжийг бий болгоно. 

Төлбөр хүссэн системийг ашигласнаар та бүхэн цаасны хэрэглээг бууруулах, цаг хугацааг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, ямар төлбөр яаж гарж байгааг хянаж тайлан мэдээллийг шууд авч болно. 

 

Эрсдэлийн үнэлгээний систем

Байгууллага бүр өөрсдийн тулгарч болохуйц эрсдэлээ тодорхойлж урьдчилсан арга хэмжээ авдаг. Уг системийн тусламжтайгаар гарч болохуйц эрсдэл дээр урьдчилан арга хэмжээ авч ухаалаг дашбоардын тусламжтайгаар шийдвэр гаргаж үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулах боломжтой.

Эрсдэлийн үнэлгээний системийг ашигласнаар та бүхэн байгууллагад гарч болзошгүй бүх эрсдэлийг нэг цэгээс хянаж, хоорондоо ажил үүргийн мэдээллийг солилцож, ажлын урсгалыг хянах боломжтой, хэрэглэхэд хялбар цогц систем юм.

story-image

Гүйцэтгэлийг хэмжих таскийн систем

Тодорхой зорилгын дагуу буюу Action plan -аар үүрэг даалгавар хуваарилах, тухайн даалгаврын үнэлгээг оруулж, гүйцэтгэлээ хэмжих боломжийг олгох систем юм. Та уг системээр Компани, Хэлтэс газар, баг, ажилтан гэх зэрэг байгууллагын бүх бүтцийн дагуу BSC/KPI дүгнэж  ухаалаг тайлан дээр үндэслэн шийдвэрээ гаргаарай.

Гүйцэтгэлийг үнэлэх таскийн системийг ашигласнаар тодорхой зорилгын дор үүрэг даалгавар буюу таск аван ажиллаж, гүйцэтгэлийн мэдээллийг оруулж хянуулах BSC, KPI дүгнэх бүрэн боломжтой систем юм. 

story-image

Тойрох хуудас автоматжуулалтын систем

Байгууллага бүрд ажлаас хүн гарахад тойрох хуудас бөглүүлдэг. Уг хуудсыг бөглөж мэдээллээ бүртгэхэд ихэнхдээ цаг хугацаа их авахаас гадна мэдээлэл алдагдах, буруу бүртгэл үүсэх, хяналт шалгалт дутуу хийгдэх г.м жижиг алдаа гардаг. Уг эрсдэлүүдээс сэргийлж байгууллагын дүрэм журмын дагуу процессыг удирдах, автоматжуулах боломжийг танд бий болгоно.

Тойрох хуудасны системийн тусламжтайгаар бүртгэх хянах, шалгах явцын ажлын урсгалуудыг явуулна. Ажлаас гарах хүн олон газар луу явж олон хүнээр хянуулж батлуулах процессыг халж цаг хугацаа хэмнэсэн, бүртгэл алдагдах эрсдэлийг бууруулсан, Ухаалаг тайлан боловсруулах цогц систем юм. 

Тойрох хуудсын хүсэлтээ хялбараар үүсгэж ажлын урсгалыг эхлүүлнэ

Цаг хугацаа хэмнэж бүтээмжийг нэмэгдүүлэх, цаасны зардлыг бууруулах

Дүрэм журмын дагуу ажлын урсгал алдаагүй явах, хянах шалгах боломж

Ухаалаг тайлан боловсруулах

story-image

Шаардах хуудас систем

Байгууллагын өдөр тутмын ажлын нэг хэсэг болох "Шаардах хуудас" процессыг автоматжуулснаар биечлэн холбогдох хүмүүсээр явж батлуулах шаардлагагүй, цахимаар хүсэлтээ үүсгэж ажлын урсгалаа явуулах боломжтой. Ингэснээрээ та гэрээсээ, гадаадаас хаанаас ч хамаагүй ажиллах боломжийг бий болгоно. 

Өдөр тутмын үйл ажиллагааны процессын нэг болох шаардах хуудсыг автоматжуулснаар цаг хугацааг хэмнэж, цаасны зардлыг бууруулж, хариуцан ажиллах хүмүүст цаг алдалгүй мэдэгдэл илгээхээс гадна цахим архивын бүртгэл үүсгэж болох ухаалаг цогц систем юм.

Цахим бүртгэлийн сан

Цаг алдалгүй мэдэгдэл илгээх

Дүрэм журмын дагуу ажлын урсгал алдаагүй явах, хянах шалгах боломж

Ухаалаг тайлан боловсруулах

story-image

Гэрээний удирдлагын систем

Олон харилцагч компаниудтай хамтарч ажиллахад гэрээгээр зөвшилцөх шаардлага бид бүхэнд гардаг. Хэрвээ таны байгууллага олон төрлийн гэрээний загвартай, олон процессоор дамжин хяналт шалгалт баталгаажуулалт хийдэг бол уг системийг санал болгож байна. Гэрээний цахим сан үүсгэхээс гадна ажлын урсгалаа явуулах, хянаж шалгах, мэдэгдэл илгээх, тайлан гаргах бүрэн боломжтой цогц систем юм.

Гэрээний загвараа сонгон холбогдох хүмүүсээр хянуулж батлуулан гэрээ зурагдах хүртэл ажлын урсгалыг хамрахаас гадна батлагдсан гэрээг төрлөөр нь ангилж хадгалан цахим сан үүсгэх боломжтой. Мөн гэрээний төлөв дуусах хугацаанаас хамаарч урьдчилан мэдэгдэл тохируулах боломжтой юм.   

Цахим сан үүсгэх

Мэдэгдэл тохируулах

Дүрэм журмын дагуу ажлын урсгал алдаагүй явах, хянах шалгах боломж

Ухаалаг тайлан боловсруулах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах