КЛАУД ХЭВЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэвлэгч, хувилагчийнхаа ажиллагааг мэргэжлийн байгууллагад даатгаад бизнестээ цагаа зарцуул

CANON MANAGED PRINTING SERVICE(MPS) ГЭЖ ЮУ ВЭ?

Canon managed printing service нь байгууллага, түүний салбар нэгжүүдийн ашиглагдаж байгаа хувилагч, хэвлэх төхөөрөмжүүд дээрх нийт хэвлэлтийн зардлыг UniFlow системээр хянаж, төхөөрөмжүүдийн ашиглалтыг E-Maintenance системээр зайнаас оношилж, хор, бул дуусах аливаа гэмтэл илрэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, найдвартай ажиллагааг тасралтгүй хангах мэргэжлийн үйлчилгээ юм.

ОФФИСЫН ХЭВЛЭЛТИЙН УХААЛАГ МЕНЕЖМЕНТ

uniFLOW систем нь дээрх үүсдэг асуудал болон гардаг ил болон далд зардлыг бууруулаад зогсохгүй байгууллагын тань хэвлэх үйл ажиллагааг жигдрүүлэх, бичиг баримттай холбоотой нууцлал аюулгүй байдлыг хангах, ажилтан бүрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Уг систем нь Модуляр бүтэцтэй ба өөрийн байгууллагын онцлогт тааруулан хүссэн модулийг сонгон авч ашиглах боломжтойгоороо маш том давуу талтай.

 

УХААЛАГ ТАЙЛАН

Төв оффис болон салбар байгууллагын хэмжээнд байгаа нийт Хэвлэгч, Хувилагч төхөөрөмжүүдийн ашиглалт, хэрэглээний талаар хураангуй болон дэлгэрэнгүй нийт 65 төрлийн тайлан дээр үндэслэн хэвлэлтийн зардлыг бодит болгох удирдах боломжийг нээнэ.

ХЭВЛЭЛТИЙН НУУЦЛАЛ

Хэвлэгдэж буй бичиг баримтыг санаатай болон санамсаргүй байдлаар бусад этгээд үзэх, харахаас сэргийлэх, өөрийн хэвлэсэн материалыг зөвхөн өөрөө авах боломжийг олгоно. Таны хэвлэж буй бичиг баримт илүү нууцлаг болж, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад тусална.

БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ

Сканердаж буй бичиг баримтыг ftp, email, shared folder, Dropbox, Google Drive, Share Point, Document management system зэрэг хүссэн байрлал руу нууцлалтайгаар илгээх, мөн нэмэлтээр загвар үзэмжийг сайжруулах, форматд оруулах, баркод унших гэх мэт нэмэлт үйлдлүүдийг хийх боломжтой. Ингэснээр ажлын бүтээмж болон зардлыг мэдэгдэхүйцээр хэмнэнэ.

БҮТЭЭМЖ ДЭЭШЛҮҮЛЭХ

Системийн тусламжтайгаар хамгийн хямд болон шуурхай хэвлэх төхөөрөмж рүү командыг автоматаар шилжүүлнэ. Жишээ нь: И-мэйлийг автоматаар Хар өнгөөр болон 2 талд нь хэвлэх г.м.
Үйл ажиллагааг бүрэн хангах

ЦОГЦ ШИЙДЭЛ

Та өөрийн бизнес, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээг бүрэн хангах тоног төхөөрөмжийг мэргэжлийн хамт олны зөвлөгөөний дагуу. анхны хөрөнгө оруулалт 0₮-өөр бүрэн үйлчилгээний хамт аваарай.

 

ЦОГЦ ШИЙДЭЛ

ТАНЫ БИЗНЕСТ ӨГӨХ ӨГӨӨЖ

Үндсэн бизнестээ цагаа илүү зарцуул

ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯНАХ

Байгууллагын хэвлэлтийг хянах нь хэвлэлтийн тоо хэмжээг 40 хүртлэх хувиар бууруулдаг

ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ

Байгууллагын нийт хэвлэлтийн 44% -ийг үр ашиггүй материалууд эзэлдэг

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээлэл алдагдсан тохиолдлуудын 63% нь хэвлэмэл материалаас үүдэлтэй байдаг

АЖИЛТНЫ БҮТЭЭМЖ

3 ажилтан дутмын 1 нь хэвлэх процессд бухимдалтай байдаг

Стандарт үйлчилгээний багцууд

Стандарт багц

Хэвлэх болон хувилах төхөөрөмжийнхөө найдвартай ажиллагааг мэргэжлийн багийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд даатгаснаар үндсэн бизнестээ илүү цаг зарцуулах боломж бүрдэнэ.

Үзүүлэх үйлчилгээ:

  • Мэргэжлийн инженерүүдийн тогтмол үзлэг, оношилгоо
  • Утсаар болон биечлэн зөвөлгөө өгөх
  • Сэлбэг нөөцлөх, жижиг засвар үйлчилгээ
  • Дуудлагыг ажлын 6 цагийн дотор шийдвэрлэнэ
  • Үйлчилгээний тайлан болон зөвлөгөө

Хэрэглээ багц

Хэвлэгч, хувилагчийнхаа түргэн элэгддэг эд анги (хор, бул, резин гэх мэт)-ийг мэргэжлийн багт даатгаснаар байгууллага өөрөө нөөцлөх шаардлагагүй болж, баталгаагүй үйлчилгээнд үргүй зардал гаргахаас бүрэн хамгаалагдана.

Үзүүлэх үйлчилгээ:

  • Одоо байгаа хувилах төхөөрөмж дээр
  • Тогтмол сарын төлбөр авахгүй
  • Урьдчилан сэргийлэх үйлчилгээ (хор, бул, бусад үүсэх асуудлаас)
  • Хор болон дүрсний бүл үнэгүй олгоно
  • Дуудлагыг ажлын 4 цагийн дотор шийдвэрлэнэ
  • Мөн стандарт багцын бүх үйлчилгээ

Бизнес багц

Мэргэжлийн байгууллагаас өөрийн хэрэглээнд тохирсон сүүлийн үеийн хувилах төхөөрөмжийг түрээслэн, зөвхөн ашигласан хэрэглээгээрээ төлбөр төлнө. Ингэснээр байгууллагын нийт зардлыг бууруулан хэвлэлтийн процессын найдвартай байдлыг хангана.

Үзүүлэх үйлчилгээ:

  • Хэрэглээндээ тохирсон хувилах төхөөрөмжийн сонголт
  • Урьдчилан сэргийлэх засвар, үйлчилгээ
  • Хор болон дүрсний бүл үнэгүй
  • Сэлбэг хэрэгсэл үнэгүй
  • Тогтмол үзлэг оношилгоо зөвлөгөө
  • Мөн хэрэглээ багцын бүх үйлчилгээ

МАНАЙ ТОП ХАРИЛЦАГЧИД

ЯГ ОДОО ТУРШИЖ ҮЗЭХ

Өөрийн байгууллагын хэвлэлтийн процесс дээр мэргэжлийн инженерүүдийн зөвлөгөөг авах, мөн uniFlOW системийг 45 хоног туршин үзэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.