card

Microsoft Azure

Үүлэн дээрх сервер, дэд бүтцийн найдвартай шийдэл

Үүлэн технологийг ашиглан өөрийн серверийг дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд байршуулж, хялбараар удирдах боломж

MICROSOFT AZURE ГЭЖ ЮУ ВЭ?

Microsoft Azure нь дижитал цаг үеийг даган тасралтгүй өөрчлөгдөн буй бизнесийн орчинд мэдээллийн технологийн шинэчлэлтээ цаг алдалгүй нийцүүлэх боломжийг аливаа байгууллагад олгодог үүлэн технологийн багц үйлчилгээ юм. 

Azure нь клауд технологид суурилан танд сервер, өгөгдлийн сан, нэтворкинг, төрөл бүрийн аппликэйшн, хэрэгслийг нэг дороос санал болгох бөгөөд хэрэгцээнд нийцүүлэн хүссэнээрээ нэмэх, хасах, өргөжүүлэх эрх чөлөөг олгоно. Дэлхий нийтийн хамгийн аюулгүй сүлжээнд нэгдэн нэмэлт тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, арчилгаа үйлчилгээний өдөр тутмын зардлаас өөрийгөө чөлөөлөөрэй.

БИЕТ ТӨХӨӨРӨМЖҮҮД ДАХИН ШИНЭЭР АВАХ ШААРДЛАГАГҮЙ

Microsoft Azure - т байгууллагыг тань амжилтад хүргэх, үр ашгийг нэмэгдүүлэх 100+ үйлчилгээ багтсан байдаг. Мэдээллийн технологийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хүссэнээрээ өргөтгөж, өөрчлөх боломжтой.

НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА

Зах зээл дээрх хамгийн найдвартай үүлэн платформыг ашиглан хүссэн газраасаа ажилла. МТ дэд бүтцээ арчлахад тань зардал гарахгүй. Серверийн өрөө хэзээ унтарчих бол гэж санаа огт зоволтгүй.

ШИНЭ АППЛИКЭЙШН ХӨГЖҮҮЛЭХ, ТУРШИХ, БАЙРШУУЛАХ ЭРХ ЧӨЛӨӨ

Microsoft Azure платформд байрлах өндөр чадамжтай өгөгдлүүд болон хиймэл оюун ухааны технологиудыг ашиглан хүссэн аппликэйшнуудээ зохион бүтээх боломж.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Жижиг дунд бизнесүүд, засгийн газрууд болон "Fortune 500" -ийн 90% Microsoft - ийн үүлэн технологийг ашиглаж байна. Клауд орчинд хандах эрхийн удирдлагын консол нь таны мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулна.

Үүл рүү шилжих алхамууд

Azure Virtual Machines

Секунд тутмаар тооцогдох төлбөрийн тооцоолуурын давуу талыг ашиглан төсвөө ухаалгаар зарцуул. Үүний тусламжтайгаар та зөвхөн өөрийн хэрэглэсэн хэмжээгээр л төлбөрөө төлөх боломжтой.

VM Scale Set горимын тусламжтайгаар ашиглан хормын төдийд 1 - 1000 хүртэлх виртуал машин үүсгэх боломжтой.

Байгууллагын нууц мэдээллүүдээ Encrypt хийж, цоожлон виртуал машинуудаа цахим халдлагуудаас найдвартай хамгаалах боломжтой.

Linux эсхүл Windows үйлдлийн системүүдээс сонгон өөрсдийн VM image-ийг оруулах эсхүл Azure Marketplace -ээс дурын Image-үүдыг сонгон ашиглах боломж.

Azure танд хэрэглээний төлбөрөө төлөх маш уян хатан нөхцлүүдийг санал болгодог бөгөөд жилээр болон сараар эсвэл хэрэглэснээрээ төлбөрөө төлөх боломжийг олгодог. Мөн өөр бусад үйлчилгээг хамт сонгосон тохиолдолд тэдгээр үйлчилгээний төлбөрийг 80% хүртэл бууруулах давуу талыг олгож байна.

Pay as you go

Azure Backup

Azure болон on-premise нөөцлөлт.

Ямар нэгэн нэмэлт дэд бүтэц шаардахгүйгээр өөрсдийн on-premise VMware машинууд болон Azure-т байрлах VM болон SQL -ийг нөөцлөх боломжтой.

Application Consistency горим.

VSS snapshot (Windows) болон fsfreeze (Linux) мэдээллүүдийг Application Consistency горимыг ашиглан найдвартай сэргээх боломжтой.

Үүлэн дээрх нөөц мэдээллүүдийн аюулгүй байдал.

Multifactor authentication тохируулж үүлэн дээрх нөөц мэдээллүүдийг найдвартай хамгаалах боломж.

Үүлэн дэх нөөцүүдийн удирдлага.

Azure Central backup management порталыг ашиглан өөрсдийн нөөцийг удирдах боломжтой.

Azure Files

Azure Files нь найдвартай, SMB протокол дээр суурилсан, бүрэн удирдах боломжтой дэлхийн цорын ганц Public Cloud File Storage төрлийн үйлчилгээ юм.

Могул Сервис энд Саппорт ХХК нь Microsoft компанийн албан ёсны Алтан түнш бөгөөд 2019 оны шилдэг түншээр шалгарсан арвин туршлагатай юм. Бид байгууллагуудыг платформ зөв аргачлалаар шилжүүлж, дижитал шилжилтэд хөтөлж байна.

Azure үйлчилгээ нь  клауд технологиор дамжуулан мэдээллийн технологийн нэмэлт боломжийг өргөн цар хүрээнд түгээхээд зориулагдсан үйлчилгээ бөгөөд Microsoft корпорациас 2008 онд анх танилцлуулсан юм. Тус үйлчилгээг Могул Сервис Энд Саппорт компани Монголд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

AZURE-ИЙН МЭРГЭЖИЛТЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Могул Сервис энд Саппорт компани нь Microsoft корпорацийн Azure клауд үйлчилгээг Монголд албан ёсоор хүргэн ажиллаж байна.

Та энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол өөрийн мэдээллээ бидэнд илгээгээрэй. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 4 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.