Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээг сонгох 4 шалтгаан

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээг сонгох 4 шалтгаан

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн аюулгүй байдлаа мэргэжлийн хүмүүст даатгаж, өөрийн үндсэн бизнестээ илүү анхаарах боломжийг олгодог.

Deliotte. компаниас гаргасан 2018 оны судалгаанаас харахад дэлхийн нийт байгууллагуудын IT үйл ажиллагааны 60 хувь нь аутсорсингоор хангагдсан байдаг бөгөөд энэхүү үйлчилгээний зардал нь мэдээллийн технологийн дундаж төсвийн 10.2 хувийг эзэлж байна. Тэгвэл бизнес эрхлэгчид мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээнд хөрөнгө оруулдаг 4 шалтгааныг товч дурдъя.

  1. Үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх

Зөв менежменттэй мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээнд хөрөнгө оруулах нь таныг үндсэн бизнесээ хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэгч байгууллагатай хамтран ажилласнаар та IT-тай холбоотой асуудалд толгойгоо өвтгөж цаг заваа үрэх хэрэггүй болно гэсэн үг юм.

  1. Үйл ажиллагааныхаа зардлыг хянах, хэмнэх  

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийдэг компаниуд тухайн салбарын алба, хэлтэст оруулах хөрөнгө оруулалтаа илүү үр ашигтай байлгах давуу талыг олж авдаг. Учир нь програм хөгжүүлэлтээс эхлээд техник хангамж суурилуулалт хүртэлх эцсийн хэрэглэгчид очих мэдээллийн технологийн багийн бүх функцийг энэхүү үйлчилгээнээс авах боломжтой. Түүнээс гадна мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ нь зардлаа урьдчилан тооцоолох боломжийг олгодог бөгөөд гэрээнд сарын тогтмол төлбөрийг заасан байдгаараа давуу талтай.

  1. Мэдээллийн технологийн экспертүүдтэй хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой.

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, байнга хөгжүүлж байдгаараа давуу талтай. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч компани нь мэргэжлийн сертификат бүхий мэргэшсэн инженерийн баг болон технологийн зөв шийдвэр гаргахад туслах үүрэг бүхий борлуулалтын багтай байдаг. Энэ нь танай байгууллага хамгийн сүүлийн үеийн технологийг үр дүнтэй ашиглахад мэргэшсэн багийн дэмжлэг авах боломжтой гэсэн үг юм.

  1. Эрсдэлээс хамгаалах найдвартай үйлчилгээ  

Технологи үнэтэй учраас буруу шийдвэр гаргалт нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг. Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч компани нь техникийн зөв шийдвэр гаргахад туслах үйлчилгээ үзүүлэх борлуулалтын багтай байдаг. Хэрэв та технологийн стратегиа өөрчлөхөөр шийдсэн бол мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч компани танд шинэ платформ руу шилжихэд туслах хэрэгсэл, үйлчилгээтэй гэсэн үг. Түүнчлэн Мэдээллийн Технологийн Аутсорсинг үйлчилгээ нь мэдээлэл алдагдах болон бизнесийн үйл ажиллагаа мэдээллийн технологийн асуудлаас болж доголдох эрсдэлийг бууруулдаг. Аутсорсинг үйлчилгээ үзүүлэгчид ихэвчлэн төлбөрийн мэдээлэл эсвэл эрүүл мэндийн талаарх мэдээллийг хамгаалахад шаардагдах мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрдөж ажилладаг тул эдгээр салбарт ажиллаж буй бизнесүүдэд мэдээллийн аюулгүй байдлаа технологийн бүх түвшинд хэрхэн зөв зохистой хангах талаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. 

Могул Сервис энд Саппорт ХХК нь Dell, HP, Cisco, Canon, Vivotek зэрэг компаниудын албан ёсны мэргэжлийн сертификат бүхий инженер техникийн ажилтнуудаар багаа бүрдүүлэн Мэдээллийн Технологийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.